
Зургийг: М банк
“М банк” мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоогоо олон улсын ISO/IEC 27001:2022 стандартад нийцүүлэн хэрэгжүүлж, гэрчилгээ авлаа. Ингэснээр тус банк харилцагчдын мэдээллийн нууцлал, хамгаалалтыг хангах, цахим үйлчилгээний найдвартай байдлыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын стандартад нийцсэн тогтолцоог бүрдүүлснээ баталгаажуулж байна.
Гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хараат бус байгууллага болох “SIS Certifications” “М банк”-ны мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоонд хөндлөнгийн аудит хийж, стандартын шаардлага, хяналтын шалгуурыг хангасан гэж дүгнэжээ.
ISO/IEC 27001:2022 нь байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлох, удирдах, хяналтын тогтолцоогоо тасралтгүй сайжруулахад чиглэсэн олон улсын стандарт юм. Банкны үйлчилгээ улам бүр цахим хэлбэрт шилжиж буй энэ үед харилцагчдын хувийн болон санхүүгийн мэдээллийг хамгаалах нь үйлчилгээний найдвартай байдал, хэрэглэгчдийн итгэлцлийг бэхжүүлэх чухал хүчин зүйл болж байна.
Энэ хүрээнд “М банк” мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлага, дотоод хяналтаа тогтмол сайжруулж, байгууллагын хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллахаа онцоллоо.