logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-Ираны дипломат хэлэлцээ үргэлжлэх дохио ажиглагдаж, газрын тосны үнэ уналтаа хадгалав
    Yongchang Chin
    Lorelei Smillie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 24 10:10
    192

    Зургийг: Eddie Seal/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ болон Ираны дайныг зогсоох хүчин чармайлт урагшилна гэсэн найдлага нэмэгдсэнтэй зэрэгцэн өмнөх арилжаагаар гурав гаруй хувиар унаад байсан газрын тосны үнэ тогтворжлоо.

    Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш үл ялиг суларч, баррель нь 89 ам.доллар болоод байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ бараг өөрчлөлтгүй, баррель нь 80 ам.долларт хадгалагдаж байна.

    OIL-GFX.jpg

    “Axios” агентлагийн мэдээлснээр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жеймс Дэвид Вэнс Катарын Ерөнхий сайдтай уулзаж, Ирантай хийж буй хэлэлцээний талаар ярилцжээ. Катар улс есөн сар гаруй үргэлжилж буй мөргөлдөөнийг эцэслэх хүчин чармайлтад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих