
Зургийг: Anthony Prieto/Bloomberg
(Bloomberg) -- Ормузын хоолойд хөлөг онгоцнууд руу хийх халдлага эрчимжсэн ч нийлүүлэлт нэмэгдэж буй тул газрын тосны үнэ буурлаа.
Өмнөх арилжаагаар 2.4 хувиар өссөний дараа WTI төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар 0.5 хувиар буурч, баррель нь 81 ам.доллар болоод байна. Харин брент төрлийн газрын тосны ханш мягмар гарагт 2.3 хувиар өсөж, баррель нь 91 ам.долларт хаагджээ.
Ираны "Fars" агентлагийн мэдээлснээр мягмар гарагт дөрөв дэх танкер Ормузын хоолойд байршуулсан тэсрэх бөмбөгт өртсөн байна. Сүүлийн үед тус усан замаар зорчиж байсан хэд хэдэн хөлөг онгоц халдлагад өртжээ.

Хурцадмал байдал намжаагүй ч Персийн булангаас гарах түүхий нефтийн экспорт сүүлийн саруудад эрчимтэй нэмэгдэж буй. Ингэснээр энэ улиралд дэлхийн газрын тосны зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүснэ гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг тооцоолсон юм.