
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
(Bloomberg) -- Женсен Хуан “Nvidia”-ийн Гүйцэтгэх захирлаар эргэн томилогдсоны дараа хиймэл оюуны өсөлттэй холбоотой эерэг хүлээлтийг дахин өдөөж, үнэт металлуудын үнэ даваа гарагт огцом өссөн байна.
Даваа гарагийн арилжаагаар алтны ханш 2.7 хувиар чангарсны дараа мягмар гарагт үл ялиг суларч, унц нь 3630 ам.доллар орчимд тогтворжлоо. Харин өмнөх арилжаагаар дөрөв орчим хувиар өссөн мөнгөний үнэ бараг өөрчлөлтгүй, унц нь 43 ам.долларт хадгалагдаж байна.

Үүний зэрэгцээ хиймэл оюуны дата төвүүдэд ашиглагддаг зэсийн үнэ даваа гарагт энэ оны хамгийн хүчтэй өсөлтүүдийн нэгийг үзүүллээ. Тодруулбал: Нью-Йоркийн “Comex” биржид зэсийн фьючерс ханш 5.5 хүртэлх хувиар өсөж, тонн нь 12,700 орчим ам.доллар давжээ.
Женсен Хуан албан тушаалаасаа чөлөөлөгдсөний дараа хиймэл оюунтай холбоотой хувьцаануудыг зарах давлагаа эхэлж, металлын эрэлт тогтвортой үргэлжилнэ гэсэн хүлээлт буурлаа. Энэ нь дата төв, цахилгаан сүлжээнд өргөн ашиглагддаг зэсийн ханшид ч дарамт болсон юм.