logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Хиймэл оюуны чипийн өсөлт воны ханш чангарахад түлхэц болох төлөвтэй
    Hooyeon Kim
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 25 15:17
    17

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Macro Hive: Валютын орох урсгал эрчимжсэнээр вон ам.долларын эсрэг 1200 нэгж хүрнэ

    (Bloomberg) -- Энэ оны эцэст БНСУ-ын хиймэл оюуны чипийн салбарын эрчимтэй өсөлтөөс үүдэлтэй валютын их хэмжээний урсгал бий болох төлөвтэй байна. Энэ нь воны ханш цаашид ч чангарч, өсөлтийн шинэ үе шатанд шилжих нөхцөлийг бүрдүүллээ.

    “SK Hynix” болон “Samsung Electronics” компани экспортын асар их орлогынхоо дийлэнх хэсгийг воноор хөрвүүлж, III улирлын 33 тэрбум ам.долларын ногдол ашиг болон ажилтнууддаа олгох түүхэн дээд хэмжээний урамшууллыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

    Түүнчлэн хиймэл оюуны тоног төхөөрөмжийн эрэлт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсын Засгийн газарт төлөх өндөр хэмжээний татварын төлбөрөө барагдуулахад дотоодын валютын хэрэгцээ нь нэмэгдэх юм.

    Эдгээр валютын орох урсгалын нөлөөгөөр ирэх оны эхний хагасын эцэс гэхэд вон ам.долларын эсрэг 1200 нэгж хүрнэ гэж “Macro Hive” болон “Korea Investment & Securities” компани үзэж байна. Мөн “Goldman Sachs Group” ирэх онд воны ханш 1280 нэгж хүрч чангарна гэж төсөөлсөн нь лхагва гарагийн арилжааны түвшнээс тав орчим хувиар өндөр дүн болж байна.

    Cэтгэгдэл бичих