logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Биржийн нөөц эрс өссөнөөр арабика сортын кофены үнэ буурав
    Will Standring
    Cole Martin
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 25 11:18
    26

    Зургийг: Rodrigo Capote/Bloomberg

    (Bloomberg) -- Биржийн хяналттай агуулахууд дахь кофены нөөц 1998 оноос хойших хамгийн өндөр нэг өдрийн өсөлтөө үзүүлснээр арабика сортын кофены фьючерс ханш суларлаа. Энэ нь сүүлийн үед түүхэн хомсдолтой байсан зах зээлд нийлүүлэлтийн дарамтыг тодорхой хэмжээнд сулруулж байна.

    Нью-Йоркт хамгийн идэвхтэй арилжаалагддаг арабика сортын кофены гэрээ 2.2 хүртэлх хувиар буурч, таван сарын доод түвшинд хүрчээ.

    COFFEE-GFX.jpg

    Даваа гарагийн арилжаа хаагдсаны дараа биржийн нөөц 19 хувиар өсөж, 268 мянга гаруй шуудай болсон нь  тав дахь өдрөө дараалан нэмэгдсэн үзүүлэлт юм.

    Дэлхийн гол нийлүүлэгч болох Бразилын экспорт эрчимтэй нэмэгдсэнээр 2026-2027 оны улиралд их хэмжээний нийлүүлэлтийн илүүдэл үүсэх төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих