
Зургийг: Jason Alden/Bloomberg
(Bloomberg) -- Данийн “Lego A/S” компани Европын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд Португалд шинэ үйлдвэр барихаар ирэх долоон жилийн хугацаанд нэг тэрбум евро хүртэл хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.
Ойролцоогоор 1000 гаруй ажлын байр бий болгох тус үйлдвэр нь Португалд шинээр баригдах үйлдвэрлэлийн байгууламжид хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээр хоёрдугаарт эрэмбэлэгдэх томоохон төсөл болох юм. Тус үйлдвэрийн үйл ажиллагааг 2030 он гэхэд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Энэхүү хөрөнгө оруулалт нь угсардаг тоглоомын эрэлт цаашид ч өснө гэдэгт “Lego” компани баттай итгэж буйг харуулж байна. Тус компани сүүлийн жилүүдэд орлогоо түүхэн дээд түвшинд хүргэж, “Hasbro” болон “Mattel”-тэй харьцуулбал тоглоомын зах зээлд эзлэх хувиа эрчимтэй тэлж буй.
Одоогоор “Lego” Дани, Унгар болон Чех улсад үйлдвэрүүдтэй. Өмнөд Европт үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр компанийн уян хатан байдал сайжирч, хүргэлтийн хугацаа богиносохын зэрэгцээ бусад бүс нутгийн үйлдвэрт дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх аж.