logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    “Nvidia”-ийн удирдлагын өөрчлөлтөөс үүдсэн огцом өсөлт намжиж, зэсийн үнэ эргэн буурлаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 24 15:15

    Зургийг: Oliver Bunic/Bloomberg

    (Bloomberg) -- Женсен Хуан “Nvidia” компанийн удирдлагаар эргэн томилогдсонтой холбоотойгоор эрс эрчимжсэн зэсийн ханш эргэн буурч эхэллээ. Хэдий тийм боловч хөрөнгө оруулагчид эрэлтийн төлөвт болгоомжтой хандсан хэвээр байна.

    Чип үйлдвэрлэгч тус компанийн Гүйцэтгэх захирлаар Женсен Хуаныг эргүүлэн томилсон нь даваа гарагт эрсдэлтэй хөрөнгийн зах зээлүүдэд өсөлт авчирсан ч мягмар гарагт металлын зах зээлд энэ эрч үргэлжилсэнгүй.

    БНХАУ дахь сул эрэлт, АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх төлөв, АНУ-ын импортын тариф болон хиймэл оюунд зарцуулах хөрөнгөтэй холбоотой тодорхойгүй байдал үргэлжилж буй нь тус металлын үнэд дарамт болж байна. Үүнтэй холбоотойгоор зэсийн жишиг үнэ 2024 оны эцсээс хойш анх удаа хоёр сар дараалан буурах төлөвтэй боллоо.

    Мягмар гарагт Лондоны Металлын биржид гурван сарын хугацаатай зэсийн фьючерс ханш 1.5 хувиар буурч, тонн нь 12,306 ам.доллар болоод байна. Харин үүнээс өмнөхөн даваа гарагийн арилжаанд үнэ нь 2.7 хувиар өссөн нь тавдугаар сарын дунд үеэс хойших арилжааны нэг өдрийн хамгийн огцом өсөлт болсон юм.

    Cэтгэгдэл бичих