
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
(Bloomberg) -- Лондоны чинээлэг дүүргүүдийн орон сууцны үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 6.6 хувиар, цар тахлын өмнөх түвшнээс 9.4 хувиар буурсныг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн шинжилгээний "LonRes" компани мэдээллээ.
Мөн үл хөдлөх хөрөнгийн хэлцлийн тоо цөөрсөн байна. Тухайлбал: Мэйфэйр, Белгравиа зэрэг нэр хүндтэй дүүргүүдэд өнгөрсөн оны аравдугаар сартай харьцуулахад үл хөдлөх хөрөнгийн эзэмшил өөрчлөгдсөн тухай бүртгэл 17.5 хувиар багассан байна.
Өнгөрсөн сард нийтэлсэн үл хөдлөх хөрөнгийн зуучлагч “Savills” компанийн мэдээлэл ч мөн зах зээлийн таагүй дүр зургийг харууллаа. Тус компанийн “Prime London Index” 2014 оны оргил үеэс 27 орчим хувиар буурсан бөгөөд инфляцыг тооцвол энэ үзүүлэлт 49 хувьд хүрч байна.