logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Их Британи 1000 жилийн түүхтэй үл хөдлөх хөрөнгө эзэмшлийн тогтолцоогоо шинэчилнэ
    Meg Short
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 19 11:40
    204

    Зургийг: Tom Chaplin/Bloomberg

    (Bloomberg) -- Их Британийн Парламент пүрэв гарагт 1000 жилийн түүхтэй урт хугацааны түрээсийн эзэмшлийн тогтолцоог үе шаттайгаар хэрэглээнээс гаргах хуулийн төслийг хэлэлцэхээр байна. Ингэснээр Англи, Уэльст мөрдөгддөг уламжлалт тогтолцоонд хамрагддаг таван сая орон сууц өмчлөгч илүү өргөн хүрээний эрхтэй болох юм.

    Орон сууц өмчлөгчид барилгаа чөлөөт өмчлөлийн үндсэн дээр хамтран эзэмшдэг "Commonhold" тогтолцоо нь шинээр баригдах ихэнх орон сууцны стандарт хэлбэр болно.

    Харин үүнд хамтран өмчлөх орон сууц багтахгүйг Их Британийн Засгийн газар хуулийн төслийг өргөн барихдаа мэдэгджээ. Хэдий тийм боловч дээрх хуулийн төсөл нь Парламентын хэлэлцүүлэг, батлах үйл явцыг давах шаардлагатай юм байна.

    Cэтгэгдэл бичих