
Зургийг: Jason Alden/Bloomberg
(Bloomberg) -- Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Knight Frank” компани Их Британид орон сууцны үнэ 2027 онд бараг өөрчлөлтгүй байна гэж тооцоолон, үнийн өсөлтийн төсөөллөө буурууллаа. Үүнд улс төрийн тодорхойгүй байдал, зээлийн өндөр өртөг, геополитикийн тогтворгүй байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлнө гэж үзэж байна.
Даваа гарагт нийтэлсэн судалгаанд 2027 онд орон сууцны үнэ ердөө нэг хувиар өснө гэж таамаглажээ. Энэ нь өмнөх гурван хувиар өсөх төсөөлөлтэй харьцуулбал эрс буурсан үзүүлэлт юм.
Харин Лондоны төвийн тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тухайлбал: Найтсбриж, Мэйфэйр зэрэг чинээлэг иргэд төвлөрсөн бүсүүдэд үнэ гурван хувиар буурна гэж тооцоолсон байна. Энэ нь удаан хугацааны турш уналтад ороод буй Их Британийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд дарамт улам нэмэгдэж буйг харууллаа.