logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    БНХАУ-д Төрөөс татаастай орон сууцыг хассан 70 хотын үнэ 0.15 хувиар буурав
    Trista Xinyi Luo
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 17 16:00
    179

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын орон сууцны үнэ аравдугаар сард үргэлжлэн буурлаа. Энэ нь зах зээлийг дэмжих бодлогын арга хэмжээ нь хямралыг сааруулах боломжтой эсэхийг харуулсан үзүүлэлт болж байна. Төрөөс татаас олгодог орон сууцыг хассан 70 хотын шинэ орон сууцны үнэ есдүгээр сард 0.14 хувиар буурч байжээ.

    Харин аравдугаар сард өмнөх сараас 0.15 хувиар буурсныг тус улсын Үндэсний статистикийн товчоо даваа гарагт мэдээллээ.

    БНХАУ-ын эрх баригчид эдийн засгийн өсөлтийг таван жил гаруйн хугацаанд хойш татаж байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралыг зогсоох дэмжлэгийн шинэ арга хэмжээг хэрэгжүүлж буй.  Хэдий тийм боловч урамшууллын арга хэмжээнүүдийг үл харгалзан, тус улсын түүхэнд байгаагүй үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал аравдугаар сард дахин эрчимжсэн байна.

    Cэтгэгдэл бичих