
Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg
(Bloomberg) -- Японд бодлогын хүү сүүлийн 31 жилийн дээд түвшинд хүрсэн ч Токиогийн оффисын зах зээлд хараахан нөлөөлөөгүй байна. Оффисын түрээсийн үнэ эрс өссөн нь хөрөнгө оруулалтын идэвхжилийг нэмэгдүүлж байгаа аж.
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Jones Lang LaSalle” компанийн мэдээлснээр Япон улсын арилжааны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд хийх хөрөнгө оруулалт III улиралд хоёр их наяд иен буюу 13 тэрбум ам.доллар хүрчээ. Энэ нь 2007 оноос хойших тухайн улирлын хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Нийт арилжааны үнийн дүнгийн 36 хувийг оффисын хэлцэл эзэлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин нийт хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь Токио болон ойр орчмын бүсэд төвлөрч байгаа аж.
“CBRE Group”-ийн мэдээллээр Токио хотын оффисын сул талбайн түвшин энэ оны III улиралд 1.3 хувь байжээ. Энэ нь дэлхийн томоохон хотуудтай харьцуулбал маш бага үзүүлэлт юм.