logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Вьетнам улс газар чөлөөлөлт, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр хуулиа шинэчлэв
    Nguyen Dieu Tu Uyen
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 24 10:35

    Зургийг: Maika Elan/Bloomberg

    (Bloomberg) -- Вьетнамын Үндэсний ассамблей газар чөлөөлөлтийг хурдасгаж, үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцийн төслүүдийн саадыг арилгах зорилготой Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа.

    Шинэчилсэн хууль нь газрын үнийн тогтолцоог шинэчилж, үнэлгээний үйл явцыг хялбарчлахын зэрэгцээ ил тод байдлыг сайжруулна. Мөн зарим төслийн хувьд нөхөн төлбөр болон нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөөг батлахаас ч өмнө газар чөлөөлөх ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.

    Вьетнам улс энэ онд эдийн засгаа багадаа 10 хувиар өсгөх зорилт тавьж, 2045 он гэхэд өндөр орлоготой улсуудын эгнээнд нэгдэхийн тулд дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Хуулийн шинэчлэл нь институтийн чанартай саад бэрхшээлийг арилгаж, газрын нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэхийг тус улсын Засгийн газар онцолжээ.

    Cэтгэгдэл бичих