
Зургийг: Lam Yik/Bloomberg
(Bloomberg) -- Хонконгт орон сууцны үнэ ирэх онд дахин таван хувиар өсөх төлөвтэй байна. Орон сууцны түрээсийн үнэ эрс нэмэгдэж, юанийн ханш чангарсан нь Эх газрын Хятадын худалдан авагчдын худалдан авалтыг нэмэгдүүлж буйг “Bloomberg Intelligence” мэдээллээ.
Хонконгийн үнэлгээний газрын мэдээллээр энэ оны эхний есөн сард хуучин орон сууцны үнэ долоон хувиар өссөн байна. Харин түрээсийн үнийн индекс ойролцоогоор зургаан хувиар нэмэгджээ.
Орон сууцны борлуулалт энэ онд эргэн сэргэсэн нь 2024 оны 12 дугаар сард үл хөдлөх хөрөнгө худалдан авахад ногдуулдаг тэмдэгтийн татварыг цуцалсны дараа Эх газрын Хятадын худалдан авагчдын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж.
Бээжин хөрөнгийн гадагшлах урсгалыг хязгаарлах хүчин чармайлтаа эрчимжүүлж буй ч юанийн ханшийн өсөлт болон эцсийн хэрэглэгчдийн бодит хэрэгцээнд тулгуурлан 2027 онд ч эрэлт тогтвортой байх төлөвтэй байна.