
Зургийг: Wiktor Dabkowski/Bloomberg
(Bloomberg) -- Пүрэв гарагт АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Франц даяарх супермаркетуудын хөргөгчийг ажиллагаагүй болгосон кибер халдлагад Хятадын хиймэл оюуны модель ашиглагдсан гэж мэдэгдлээ. Тодруулбал: Францад болсон халдлагад 700 орчим супермаркет болон олон нийтийн цусны банк өртөж, хүнсний дэлгүүрүүд, жижиглэн худалдаачид муудсан хүнсээ устгахад хүрчээ.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро Ираны Исламын хувьсгалт гвардын корпусыг дээрх хэрэгт буруутгаад байна. Францаас гадна Бельги, Ирланд, Швед, Финланд, Эстони улсын супермаркетууд хөргөлтийн систем нь кибер халдлагад өртсөн талаар мэдээлжээ.
Кибер халдлагуудыг интернэтэд холбогдсон төвлөрсөн хөргөлтийн удирдлагын системээр дамжуулан үйлдсэн байна. Эдгээр систем нь үйлчилгээ үзүүлэгч компаниудад температурыг алсаас хянах боломж олгодог. Хакерууд зарим системд нэвтэрч, тохиргоог нь өөрчилснөөр гэсгээх горим удаан хугацаагаар ажиллаж, хөргөгч болон хөлдөөгчийн температур нэмэгдэхэд хүрчээ.
Скотт Бессент БНХАУ-ын хиймэл оюуны моделиудыг “аюултай” гэж тодорхойлоод, моделиудын хиймэл оюуны хэрэгслийн хувилбаруудад хангалттай хязгаарлалт байдаггүй гэдгийг анхааруулсан байна.