
Зургийг: Envision Group/Bloomberg
(Bloomberg) -- Сэргээгдэх эрчим хүчний “Envision Group” Өвөр Монголын Өөртөө Засах Орон дахь “Galaxy Campus” дата төвийн бүтээн байгуулалтыг 2028 оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Тэрхүү дата төвийн хүчин чадал цаашид гурван гигаватт хүрэх боломжтой аж.
Тус компани БНХАУ-ын зах зээлд “эрэлт хүчтэй” байгаа бөгөөд 2029, 2030 он хүртэл хүчинтэй урт хугацааны худалдан авах гэрээнүүдийг аль хэдийн байгуулсан талаараа баасан гарагт мэдээлжээ. Үүнээс өмнө наймдугаар сард “Envision Group” нь Бээжингээс баруун хойд зүгт 350 км зайд орших, сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй Улаанцав хотод дата төвийн үйл ажиллагаагаа эхлүүлснээ мэдэгдэж байсан юм.
Өнөөг хүртэл ийм төрлийн байгууламжуудыг ихэвчлэн дата төвийн мэргэшсэн хөгжүүлэгчид эсвэл харилцаа холбоо, интернэт үйлчилгээний компаниуд бүтээн байгуулж ирсэн ч хиймэл оюуны эрчимтэй өсөлт нь бусад салбарынхныг ч энэ зах зээлд татаж байна.
Технологийн компаниудын ажиллуулдаг дата төвүүдээс ялгаатай нь “Envision Group” зөвхөн эрчим хүч болон дэмжих дэд системүүдээр л хангах бөгөөд өгөгдөл боловсруулах үйл ажиллагааг хариуцахгүй аж.