logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Selfie”-д тулгуурлан хорт хавдартай өвчтөний амьд үлдэх магадлалыг тооцоолох хиймэл оюуны хэрэгсэл хөгжүүлжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 21 09:00
    84

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- Судлаачид ердөө ганцхан “Selfie”-д тулгуурлан хорт хавдартай өвчтөний амьд үлдэх магадлалыг тооцоолох хиймэл оюуны хэрэгсэл хөгжүүлсэн байна. Энэхүү технологи нь эмнэл зүйн дата хомс үед эмчийн мэргэжлийн үнэлгээг нэмэлт мэдээллээр дэмжиж, эмчилгээний шийдвэр гаргалтад ашиглагдах боломжтой юм.

    Дээрх хиймэл оюуны загварыг 40 сая гаруй хүний “Selfie”, мөн 30 мянга гаруй хорт хавдартай өвчтөний гэрэл зурагт тулгуурлан хүний насыг таамаглах эсвэл хорт хавдартай хүмүүсийн хувьд амьд үлдэх магадлалыг тооцоолоход сургасан аж.

    “Lancet Digital Health” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар тэрхүү хэрэгсэл нь өвчтөн бүрд  эрсдэлийн оноо өгсөн бөгөөд хамгийн өндөр оноотой хүмүүс 90 хоногийн дотор нас барах эрсдэлтэй байжээ.

    Хиймэл оюуны хэрэгсэл нь хүний насыг ойролцоогоор таван жилийн алдааны хязгаартайгаар тооцоолж, өвчтөнүүдийг өндөр болон бага эрсдэлтэй бүлэгт найдвартай ангилж байсан аж. Дээрх загвар нь нас, арьс өнгө, хүйс болон хорт хавдрын төрөл ялгаатай хүмүүсийн хувьд үр дүнтэй ажилласан гэж судлаачид мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих