logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Broadcom: “Anthropic”-ийн чип худалдан авалтыг санхүүжүүлэхээр $63 тэрбумын хэлцэл хийлээ
    Lynn Doan
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 27 10:40
    80

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    (Bloomberg) -- “Broadcom” компани хиймэл оюуны загвар хөгжүүлэгч “Anthropic” компанийн чип худалдан авалтыг санхүүжүүлэх зорилгоор 63 тэрбум ам.долларын хэлцэл байгууллаа. Тус хэлцэлд “Bank of America”, “Blackstone”, “Citigroup” болон “Morgan Stanley” зэрэг банк оролцжээ.

    Талуудын даваа гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар дээрх хэлцлийг тусгай зориулалтын шинэ компаниар дамжуулах хэрэгжүүлнэ. Санхүүгийн байгууллагуудын олгохоор баталгаажуулсан санхүүжилтээр “Broadcom”-ийн чипнүүдийг худалдан авч, “Anthropic”-д түрээслүүлэх юм байна.

    Энэхүү хэлцэл нь хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулан өмнө нь татсан хэдэн зуун тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтийг улам нэмэгдүүлж байна.

    Cэтгэгдэл бичих