logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    И Жэ Мён: Улс орноо удирдах талаар хиймэл оюунаас зөвлөгөө аваагүй, баримт нягтлахад л ашигласан
    Catherine Thorbecke
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 03 09:00
    141

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg Opinion) -- БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Засгийн газрын хуралдаанаар мөрдөн шалгах байгууллагын албан тушаалтнуудыг оролцуулах нь тэдний хараат бус байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн шүүмжлэлийг няцаахын тулд “Gemini” чатботтой зөвлөлдсөн гэдгээ мэдээлсэн нь олон нийтийн дунд хүчтэй маргааныг эхлүүлжээ.

    Хэдий тийм боловч ирээдүйд эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч нь хиймэл оюун байна гэж мөрийцөж буй БНСУ шиг улсын Ерөнхийлөгч дээрх технологийг ашиглаж байгаа нь тийм ч их гайхмаар зүйл биш юм. Тухайлбал: энэ оны эхээр нийтлэгдсэн БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар томоохон компаниудын ажилтнуудын 2/3 нь хиймэл оюуныг ажилдаа ашигладаг гэж хариулж байжээ.

    Түүнчлэн “Microsoft”-ийн гаргасан индексээр БНСУ сүүлийн нэг жилийн хугацаанд хиймэл оюуны хэрэглээгээр хамгийн өндөр өсөлт үзүүлсэн байна.

    И Жэ Мёны хувьд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авахаасаа ч өмнө мэдээлэл хайж, дүн шинжилгээ хийхэд туслахуудаасаа илүү “ChatGPT”-д найддаг гэж хэлж, олны анхаарлыг татаж байсан юм. Харин сүүлийн мэдэгдэлтэй нь холбогдуулан БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас И Жэ Мён улс орноо удирдах талаар хиймэл оюунаас зөвлөгөө аваагүй, зөвхөн баримт мэдээллийг нягтлахад нь ашигласан гэсэн тайлбар өгчээ.

    Cэтгэгдэл бичих