
Зургийг: SeongJoon Cho/Bloomberg
(Bloomberg) -- BYD-ийн III улирлын ашиг, орлого шинжээчдийн төсөөлөлд хүрээгүйгээс хувьцааных нь ханш баасан гарагт Хонконгийн биржид 2.4 хүртэлх хувиар буурлаа. Олон улс дахь борлуулалт нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн ч тайлангийн сул үзүүлэлтүүдийг нөхөж чадсангүй.
Дотоодынх нь зах зээлийн гол өрсөлдөгч “Geely Automobile Holdings”-ийн экспортын өсөлт ч хөрөнгө оруулагчдыг татаж чадаагүй ба хувьцааных нь ханш хоёр дахь өдрөө дараалан буурчээ.

Дээрх хоёр томоохон үйлдвэрлэгч хөрөнгө оруулагчдын сонирхлыг сэргээж чадаагүй нь итгэл суларсан салбарын хувьд таагүй дохио болж байна.
Салбартаа хамгийн томд тооцогддог БНХАУ-ын зах зээл нь хумигдсаар байгаатай зэрэгцэн сүүлийн үед гадаадын зарим улсын эрх баригчид БНХАУ-аас нийлүүлэх автомашины урсгалыг сааруулах арга хэмжээгээ эрчимжүүлж буй нь сорилт болж байгаа аж.