logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ дахь эрэлт саарснаар “Toyota Motor”-ийн автомашины борлуулалт 7 сар дараалан буурлаа
    Nicholas Takahashi
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 29 14:25
    264

    Зургийг: Akio Kon/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын зах зээл дэх эрэлт удаан хугацаанд уналттай байгаагаас “Toyota Motor” компанийн автомашины борлуулалт долоо дахь сардаа дараалан буурлаа. Энэ нь уламжлалт хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгчид болон хурдацтай хөгжиж буй дотоодын цахилгаан автомашины компаниудын өрсөлдөөн улам ширүүсэж буйн илрэл болж байна.

    Наймдугаар сард тус компанийн олон улс дахь нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар агшжээ. Үүнд уламжлалт шатахуун болон хосолмол хөдөлгүүртэй автомашины эрэлт саарснаар "Toyota Motor” болон “Lexus” брэндийн БНХАУ дахь борлуулалт 23 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Хэдий тийм боловч дээрх брэндүүдийн нийлүүлэлт Европын зах зээлд 2.6 хувиар, Японд 9.1 хувиар өссөн байна.

    Харин АНУ-д борлуулалт нь 4.4 хувиар, Ойрх Дорнодод 30 гаруй хувиар буурчээ.

    “Toyota Motor” хосолмол хөдөлгүүртэй автомашины борлуулалт нь энэ онд анх удаа таван сая нэгж давах төлөвтэйг мэдээлж байсан юм. Энэ төрлийн загварууд нь тус компанийн АНУ-ын зах зээл дэх гол давуу тал болж байгаа аж. Учир нь өндөр тарифын улмаас “BYD” болон БНХАУ-ын бусад брэнд АНУ-ын зах зээлд нэвтрэх боломж бараг бүрэн хязгаарлагдсан юм.

    Cэтгэгдэл бичих