logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “BYD”-ийн экспортын өсөлт БНХАУ дахь сул эрэлтийг нь дахин нөхлөө
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 02 16:45
    276

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    “BYD” оны эхний есөн сард 3.13 сая автомашин борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 4 хувиар буурсан дүн болов

    (Bloomberg) -- “BYD”-ийн автомашины борлуулалт есдүгээр сард 17 хувиар өслөө. БНХАУ-ын дотоодын зах зээлийн эрэлт буурч буй ч экспортын өсөлт үргэлжилсэн нь компанийн борлуулалтыг дэмжсэн байна.

    Тус компани өнгөрсөн сард 460 мянга гаруй автомашин борлуулснаар он гарснаас хойших нийт борлуулалт нь 3.13 сая хүрчээ. Хэдий тийм боловч энэ нь 2025 оны мөн үеэс дөрвөн хувиар буурсан үзүүлэлт боллоо: Тус компани энэ онд 5-5.5 сая автомашин борлуулах зорилт тавиад байгаа аж.

    Баасан гарагийн Хонконгийн арилжаагаар “BYD”-ийн хувьцааны ханш 2.5 хүртэлх хувиар буурлаа. “Xpeng”, “Li Auto” зэрэг БНХАУ-ын бусад автомашин үйлдвэрлэгчийн хувьцаа ч мөн суларсан хөдөлгөөнтэй байна.

    Өрсөлдөгч “Geely Automobile” есдүгээр сард 292 мянга 168 автомашин борлуулсан нь жилийн өмнөхөөс долоон хувиар өссөн үзүүлэлт болсон бол “Zhejiang Leapmotor Technology”-ийн олон улсын борлуулалт 59 хувиар нэмэгдэж, 105 мянга 656 автомашин хүрснээ тайлагнаад байна.

    “BYD”-ийн гадаад зах зээл дэх борлуулалт есдүгээр сарын нийт борлуулалтынх нь 40 орчим хувийг бүрдүүлжээ. Тус компани Европ, Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Америк дахь үйл ажиллагаагаа эрчимтэй тэлж байна. Ираны дайн газрын тосны үнийг өсгөснөөр Европын хэрэглэгчид цахилгаан болон цэнэглэдэг хосолмол хөдөлгүүртэй автомашиныг түлхүү сонгож эхэлсэн байна. “BYD” эдгээр хоёр ангилалд өргөн сонголттой бүтээгдэхүүн санал болгодог гэдгээрээ давуу талтай юм.

    Хэрэглэгчид нь цахилгаан автомашин худалдан авах чадвар болон сонирхол харьцангуй өндөр тул Европ нь “BYD”-ийн хувьд онцгой чухал зах зээлд тооцогдож байна. Тус компани урт хугацаанд тус бүс нутагт автомашин угсрах гурван үйлдвэр, цахилгаан автомашины цэнэг хураагуурын нэг үйлдвэр байгуулахыг зорьж байгаа аж. Мөн Франц, Испани, Итали зэрэг улсын хүчин чадлаа бүрэн ашиглахгүй байгаа үйлдвэрүүдийг худалдан авах боломжийн талаар хэлэлцээ хийгээд байна.

    Cэтгэгдэл бичих