logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    “Toyota”-ийн “Baby Land Cruiser” Ази дахь борлуулалтыг нь дэмжиж байна
    Nicholas Takahashi, Stefan Nicola
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 07 09:00
    293

    Зургийг: Bloomberg

    (Bloomberg) -- “Toyota Motor” компани эрчимтэй өсөн тэлж буй БНХАУ-ын авто үйлдвэрлэгчдээс Ази дахь зах зээлээ хамгаалахын тулд алдарт "Land Cruiser" цувралынхаа хамгийн жижиг загварт өндөр найдлага тавьж байна.

    Шинэ "Land Cruiser FJ" автомашины борлуулалт Япон дахь “Toyota Motor”-ийн зорилтот борлуулалтын түвшнээс хол давсан бөгөөд гадаад зах зээлд ч эрэлт сайтай байгааг тухайн  автомашины Ерөнхий инженер Масая Үчияма онцолжээ. 4.5 сая иен буюу 28,500 ам.доллароос эхлэх үнэтэй дээрх загварыг Азийн орнуудын нарийн замд тохирох авсаархан овор хэмжээтэй "Land Cruiser" хүссэн хэрэглэгчдийн эрэлтэд тулгуурлан бүтээсэн байна.

    Тайландад үйлдвэрлэдэг "Land Cruiser FJ"-ийг өнгөрсөн гуравдугаар сард тус улсад анх танилцуулж, Зүүн Өмнөд Азийн гол зах зээлүүдэд борлуулж эхэлжээ. Зүүн Өмнөд Ази нь дэлхийн хамгийн хурдацтай тэлж буй автомашины зах зээлүүдийн нэг бөгөөд олон арван жилийн турш “Toyota Motor” болон “Honda Motor” компанийн үйлдвэрлэлийн гол бааз байсаар ирсэн юм. Хэдий тийм боловч BYD зэрэг БНХАУ-ын брэндүүд боломжийн үнэтэй цахилгаан автомашинуудаараа бүс нутагт эзлэх байр сууриа эрчимтэй тэлж буй.

    "Land Cruiser"-ийн бусад гурван загвараас богино, нарийн их биетэй "Land Cruiser FJ" нь 163 морины хүчтэй хөдөлгүүртэй, бартаа саад ихтэй замыг түүртэхгүй туулах, огцом налуу газар аюулгүй өгсөж, уруудах технологиудаар тоноглогджээ.

    Cэтгэгдэл бичих