logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Bloomberg TV Mongolia
    Хиймэл оюун шингээсэн тансаг зэрэглэлийн ROX брэндийн үзэсгэлэнгийн танхим "UG Motors" төвд нээгдлээ
    Харилцагчийн мэдээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 22 11:00
    244

    Зургийг: "Автоланд" ХХК

    Автомашины худалдаа, үйлчилгээний цогц платформ “Автоланд” ХХК БНХАУ-ын шинэ үеийн тансаг зэрэглэлийн ROX брэндтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатар хот дахь гурав дахь үзэсгэлэнгийн танхимаа "UG Motors" буюу “Уран ган” авто комплекст албан ёсоор нээлээ.

    Шинэ үзэсгэлэнгийн танхимд хиймэл оюун ухаан, ухаалаг удирдлагын систем болон холын замын хэрэгцээнд тохирсон REEV технологийг хослуулсан ROX автомашинуудыг танилцуулж байна.

    ROX автомашины гол онцлог нь цахилгаан хөдөлгүүр болон нэг цэнэглэлтээр явах зайг нэмэгдүүлэх генераторыг хослуулсан REEV буюу “Range-Extended Electric Vehicle” технологи юм. Автомашин батарейн бүтэн цэнэгээр 250 хүртэлх километр замыг цахилгаанаар туулах боломжтой. Харин цахилгаан генератор батарейг цэнэглэснээр нийт туулах зай 1230 километр хүрэх аж.

    unnamed1.webp

    “Монгол шиг уудам нутагтай, холын аялал их хийдэг, цэнэглэх дэд бүтэц хязгаарлагдмал оронд бүрэн цахилгаан автомашин тодорхой хүндрэлтэй. Харин ROX нь хотын бүсэд цахилгаанаар, холын замд range extender генератороор цэнэглээд 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй ижил гүйцэтгэлээр зорчих боломжтой” хэмээн “Автоланд Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Түвшинбаяр онцоллоо.

    ROX Motor болон “Автоланд” ХХК 2025 оны дөрөвдүгээр сарын 21-нд Шанхайн олон улсын авто үзэсгэлэнгийн үеэр хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. ROX брэнд Монголын зах зээлд албан ёсоор нэвтэрснээс хойш борлуулалт, үйлчилгээний сүлжээгээ үе шаттай өргөжүүлж буй бөгөөд өнөөдрийн байдлаар тус брэндийн 183 автомашин Монгол Улсын замын хөдөлгөөнд оролцож байна.

    ROX Motor зургаадугаар сард дэлхийн зах зээлд 2500 гаруй автомашин нийлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 99.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүнд олон улсын зах зээл дэх захиалга тогтвортой нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. 

    Cэтгэгдэл бичих