logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Өнгө төрхөө шинэчилсэн “Jaguar” компани £130,000-ийн үнэтэй шинэ цахилгаан автомашинаа танилцууллаа
    Jamie Nimmo
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 08 16:20
    69

    Зургийг: Jaguar Land Rover Automotive Plc/Bloomberg

    (Bloomberg) -- Олон улсад танигдсан брэнд нэрдээ "шинэ салхи" оруулахыг зорьж буй Их Британийн “Jaguar” компани бүрэн цахилгаан хөдөлгүүртэй шинэ цувралынхаа эхний автомашин болох "Type 01"-ийг танилцууллаа.

    130 мянган фунт стерлинг буюу 172 мянган ам.долларын үнэтэй тус автомашины урьдчилсан захиалга 2027 оны эхээр эхлэхийг мэдээлсэн байна. “Jaguar” компани брэндийн өнгө төрхөө бүрэн шинэчилж, зөвхөн тансаг зэрэглэлийн цахилгаан автомашин үйлдвэрлэх стратегид шилжих шийдвэрийн хүрээнд Их Британид шинэ автомашин борлуулахаа түр зогсоогоод байгаа юм.

    1400x934 (2).webp

    Зургийг: Jaguar Land Rover Automotive Plc

    Тус компанийн найман жилийн дараа танилцуулж буй анхны автомашин болох "Type 01" нь 5.2 метр урт их биетэй, нэг цэнэглэлтээр 644 км зай туулах багтаамж бүхий цэнэг хураагууртай, 100 км/цагийн хурдыг 3.2 секундийн дотор авах хүчин чадал бүхий хөдөлгүүртэй.

    "Type 01"-ийн дизайныг танилцуулсан “YouTube”-ийн бичлэг доор "Уйтгартай харагдаж байна", "Жирийн л нэг Хятад EV шиг загвартай юм" хэмээн шүүмжилж бичсэн сэтгэгдлүүд ихээр иржээ. 2024 онд “Jaguar” өнгө төрхөө эрс шинэчилсэн ребрэндинг хийж, автомашин бус зөвхөн загвар өмсөгчид харуулсан сурталчилгааны видео нийтэлсэн нь цахим хэрэглэгчдийн хурц шүүмжлэлд өртөж байлаа.

    Cэтгэгдэл бичих