logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    BYD-ийн борлуулалт 6 сар дараалан өссөний дараа хувьцааны ханш нь эрчимжлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 03 13:25
    156

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- БНХАУ-ын автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч BYD компанийн экспортын өсөлт дотоодын зах зээлийнх нь эрэлтийн бууралтыг нөхсөн байна. Ингэснээр тус компанийн борлуулалт зургаа дахь сардаа дараалан өслөө.

    Ням гарагт мэдээлснээр аравдугаар сард BYD-ийн суудлын автомашины борлуулалт 11 хувиар өссөн байна. Энэ нь дотоодын зах зээл дэх нийлүүлэлт буурснаас гадна экспорт хоёр дахин өссөнтэй холбоотой аж.

    BYD-SALES-GFX.jpg

    Даваа гарагт Хонконгийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш өсжээ. БНХАУ-ын автомашины гадаад зах зээлийн эрэлт тогтвортой байгаа нь дотоодын зах зээлийн удаан үргэлжилж буй уналтын талаарх болгоомжлолыг намжаахад нөлөөлж байна.

    Хэдий тийм боловч BYD-ийн өнгөрсөн долоо хоногт танилцуулсан санхүүгийн тайланд орлого болон ашгийн үзүүлэлтүүд нь шинжээчдийн таамагт хүрээгүй юм. Энэ нь экспортын өсөлт хөрөнгө оруулагчдын хүлээлтийг бүрэн хангаж чадаагүйг илтгэлээ.

    Cэтгэгдэл бичих