logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    “Geely” өрсөлдөгч “Nio”-ийн цэнэг хураагуур солих нэгжийн 30 хувийг худалдан авна
    Linda Lew
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 28 14:00
    148

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    “Geely” автомашинууддаа “Nio”-ийн цэнэг хураагуур солих технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна

    (Bloomberg) -- БНХАУ-ын “Zhejiang Geely Holding” групп өрсөлдөгч “Nio” компанийн цэнэг хураагуур солих үйлчилгээний нэгжийн 30 хувийг худалдаж авахаар боллоо. Ингэснээр “Geely” БНХАУ-ын цэнэг хураагуур солих станцын хамгийн том сүлжээг ашиглах боломжтой болох ба хэлцлийн хүрээнд тус нэгжийг 2.4 тэрбум ам.доллароор үнэлсэн байна.

    “Nio”-ийн даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар “Geely” цэнэг хураагуур солих бизнесээ тус нэгжид нэгтгэж, 95 сая ам.доллар бэлнээр төлнө. Мөн “Geely” суудлын болон арилжааны зориулалттай автомашиндаа “Nio”-ийн цэнэг хураагуур солих технологийг нэвтрүүлэх талаар талууд хэлэлцэж буйг тодотгосон байна.

    Энэхүү түншлэлээр “Nio” шинэ санхүүжилт татахын зэрэгцээ өндөр өртгөөр байгуулсан цэнэг хураагуур солих сүлжээгээ “Geely”-ийн автомашинуудад нээлттэй болгож, ашиглалтыг нь нэмэгдүүлэх боломжтой. Харин энэ оны эхний найман сард БНХАУ-д 1.25 сая автомашин борлуулсан “Geely” өрсөлдөгч сүлжээг шинээр байгуулахгүйгээр “Nio”-ийн бэлэн технологи, дэд бүтцийг ашиглан дээрх үйлчилгээг автомашинууддаа өргөжүүлэх боломжтой болж байна.

    Даваа гарагт Хонконгийн биржид компаниудын хувьцааны ханш ногоон бүсэд арилжааг эхлүүлсэн байна. 

    Cэтгэгдэл бичих