logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эрүүл мэнд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Хямд, шуурхай туршилтаараа БНХАУ дэлхийн эмийн хөгжүүлэлтийн уламжлалыг өөрчилж байна
    Amber Tong
    Ashleigh Furlong
    Fabienne Kinzelmann
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 30 15:25
    51

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- Эмнэл зүйн туршилт нь туршилтын эм, эмийн бүтээгдэхүүн аюулгүй, үр дүнтэй эсэхийг тогтоож, өргөн хэрэглээнд нэвтрүүлэхэд тохирох эсэхийг шалгах гол үе шат юм. Түүхэндээ Хойд Америк болон Европ эмнэл зүйн туршилтын гол төвүүд байсаар ирсэн ч БНХАУ асар богино хугацаанд дэлхийд тэргүүлэгч болоод байна.

    Эмийн салбарын судалгааны “Norstella” компанийн тооцоолсноор 2008 онд шинээр эхлүүлсэн инновацлаг эмийн туршилтын тав хүрэхгүй хувь нь БНХАУ-дхийгдэж байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 45 хувьд хүрчээ.

    Бээжин биотехнологийг стратегийн шинээр хөгжиж буй салбар хэмээн тодорхойлж, 2015 онд зохицуулалтын хэд хэдэн шинэчлэл нэвтрүүлснээс хойш БНХАУ эмнэл зүйн туршилтын томоохон төв болон хувираад буй. Орон нутгийн эмнэлгүүд болон гэрээт үйлчилгээ үзүүлэгчид БНХАУ-д нээж илрүүлсэн эмийн хувилбарыг богино хугацаанд туршиж, баталгаажуулах боломжтой болсон бөгөөд энэ чиглэлд олон улсын эмийн компаниудтай томоохон хэлцэл байгуулах нь нэмэгдсэн байна.

    unnamed.png

    Үүнээс гадна олон улсын эм үйлдвэрлэгчид бусад улсад зөвшөөрөл авахад шаардлагатай мэдээлэл цуглуулахын тулд БНХАУ-ын тогтолцоог ашиглан чухал ач холбогдолтой сүүлийн шатны туршилтуудыг явуулж эхэлжээ.

    Түүнчлэн БНХАУ эрсдэл өндөртэй, эхний шатны туршилтын томоохон төв болоод буй. “McKinsey”-ийн тооцоолсноор тус улсад нэгдүгээр шатны туршилт хийхэд нэг өвчтөнд ногдох зардал дэлхийн жишгийн 1/3-тэй тэнцдэг бөгөөд туршилтад оролцогчдыг олох хурд 2-5 дахин өндөр байна.

    БНХАУ-ын тэргүүлэх эмнэл зүйн туршилтын үйлчилгээ үзүүлэгч “Hangzhou Tigermed Consulting Co.” өнгөрсөн оноос олон улсын үйлчлүүлэгчдийн эрэлт мэдэгдэхүйц нэмэгдсэнийг онцолж байгаа юм. Тус компани энэ онд АНУ болон Европын хэд хэдэн томоохон эмийн компанитай эхний шатны туршилт явуулах гэрээ байгуулжээ. 

    Cэтгэгдэл бичих