logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Венесуэл улс газрын тосны салбартаа $76 тэрбум хүртэл хөрөнгө оруулалт татна
    Mie Dahl, Mia Gindis
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 19 13:00
    276

    Зургийг: Bloomberg

    Газрын тосны үнэ сүүлийн таван сарын дээд цэгээсээ буулаа

    Венесуэл улс ойрын таван жилдээ багтан газрын тос болон байгалийн хийн салбартаа бараг 76 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татна гэсэн тооцооллыг тус улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес танилцууллаа. Газрын тосны олборлолтын гол төв болох Сулиа мужийн нийслэл Маракайбо хотод дотоод, гадаадын 150 гаруй компани цугларсан арга хэмжээний үеэр тэрээр ийнхүү мэдэгдсэн байна.

    Түүнчлэн Венесуэлийн Засгийн газар шинэчлэгдсэн нүүрс-устөрөгчийн эрх зүйн хүрээнд аль хэдийн 61 хэлэлцээрт гарын үсэг зурсан. Дахин 44 хэлцэл хүлээгдэж буйг мэдээлжээ. Энэхүү мэдэгдэл нь дэлхийн хамгийн их түүхий нефтийн нөөцтэй ч олборлолтын хэмжээ нь түүхэн дээд түвшнээсээ асар доогуур байгаа Венесуэл улсын амбицыг илэрхийлж буй.

    Ойрх Дорнодод мөргөлдөөн эрчимжиж буй ч бүс нутгийн нийлүүлэлт дайны өмнөх түвшиндээ ойролцоо хадгалагдаж байгаа тул газрын тосны үнэ сүүлийн таван сарын дээд цэгээсээ буулаа. Баасан гарагт брент төрлийн газрын тосны ханш бараг дөрвөн хувиар чангарч, тавдугаар сараас хойш анх удаа баррель нь 110 ам.долларт хүрсэн. Харин өнөө өглөөний байдлаар 1.7 хувиар буурч, 108 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.

    Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа.  Тухайлбал, Хути бүлэглэл Саудын арабын экспортын зангилаа төв болох Янбу боомт руу халдсан. Түүнчлэн Персийн буланд хоёр танкер халдлагад өртсөнийг албаныхан мэдээлэв.

    Гэсэн ч бүс нутгаас гарах нийлүүлэлтийн урсгал тасалдаагүй. АНУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногт 100 сая гаруй баррель газрын тосыг Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.

    Cэтгэгдэл бичих