logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Төсвийн тодотгол батлагдаж, цалин, тэтгэвэр XI/01-нээс нэмэгдэхээр боллоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 16 15:24
    450

    Зургийг: parliament.mn

    435 мянган ахмад настны суурь тэтгэврийг 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдүүлнэ

    2026 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа. Нэгдсэн төсвийн нийт зарлагыг анхны батлагдсан дүнгээс 971.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 33.9 их наяд төгрөг хүргэсэн. Урсгал зардлыг 1.13 их наяд төгрөгөөр өсгөж, 26 их наяд төгрөг байхаар батлав.

    Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 31.9 их наяд төгрөгөөс өөрчлөгдөөгүй. Ингэснээр 2026 оны төсөв хоёр их наяд төгрөгийн алдагдалтай батлагдлаа. Алдагдлыг Засгийн газрын үнэт цаас болон гадаад зээлээр нөхөхөөр төлөвлөсөн. Мөн Төрийн өмчит компаниудын ногдол ашгаас 1.6 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ.

    Төсвийн тодотгол батлагдсанаар 11 дүгээр сараас 435 мянган ахмад настны суурь тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэврийг 26 хувиар нэмж, 600 мянган төгрөг хүргэхээр боллоо.

    Мөн эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувь, шинжлэх ухааны салбарын цалинг 35 хувь, бусад Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх бодлогын өөрчлөлтүүд хэрэгжихээр байна.

    Үүнээс гадна 100 мянган тонн улаанбуудай, 20 мянган тонн мах, 12 мянган тонн хүнсний ногоо болон шатахуун нөөцлөх санхүүгийн эх үүсвэрийг төсвийн тодотголд багтаасан. Шатахууны импортын гаалийн болон онцгой албан татварыг тэглэсэн шийдвэрийг тодорхой хугацаанд үргэлжлүүлэхээр болсныг Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэв. Түүнчлэн эрчим хүчний засвар шинэчлэл, импортын тарифын татааст 186.2 тэрбум төгрөг төсөвлөснийг мэдээллээ.  

    Cэтгэгдэл бичих