logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг ₮4.8 их наядын орлого, ₮4.8 их наядын зарлагатайгаар төсөвлөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 25 10:20

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    Улсын төсвөөс нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд 57.7 тэрбум төгрөг хуваарилсан бол Улаанбаатар хот 420.5 тэрбум төгрөг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр тооцоолжээ

    2027 онд нийслэл 4.8 их наяд төгрөгийн орлоготой мөн хэмжээний зарлагатай ажиллахаар төсвийн төслөө боловсруулсан байна.  Урсгал зардал 1.9 их наяд төгрөг байх бол хөрөнгийн зардалд 1.5 их наяд төгрөг хуваарилжээ.

    Нийслэлийн нэгдсэн төсвийн орлого сүүлийн таван жилд гурав дахин өсөөд буй. Орлогыг хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар голлон бүрдүүлдэг. Ирэх оны хувьд нийслэлийн төсвийн 70 орчим хувь нь ААНОАТ-аас бүрдэнэ гэж тооцоолсон байна.

    Зарлага талдаа ирэх онд нийт 1.9 их наяд төгрөгийг урсгал зардалд зарцуулахаар байгаа нь 2026 оноос 99.5 тэрбум төгрөг буюу 5.4 хувиар өснө гэсэн үг юм.

    9576a6d0-5124-4b45-85cf-2a813c59beed.png

    Үүнээс хагас коксон түлшний зардал, нийгмийн даатгалын шимтгэл, нийтийн тээврийн машин цаг нөхөн олговрын зардал хамгийн өндөр дүнгээр буюу нийт 191.7 тэрбум төгрөгөөр өсөхийг мэдээллээ.

    Агаарын бохирдлыг бууруулах зардал 476.9 тэрбум төгрөг болохоор байгаа нь нийт урсгал зардлын 24.6 хувьтай тэнцэнэ. Үүний 400 тэрбум төгрөгийг хагас коксон түлш БНХАУ-аас импортлоход зарцуулахаар тусгажээ. 2027 онд агаарын бохирдлыг 30-аас доошгүй хувиар бууруулах зорилт тавьжээ. Энэ хүрээнд нүүрс түлж буй 24 зуухыг цэвэр эх үүсвэрт шилжүүлэхээр төлөвлөж байна.

    Үүнээс гадна нэг их наяд орчим төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийж, улсын төсөвт 420 тэрбум төгрөг төвлөрүүлнэ.

    Хөрөнгө оруулалтын тухайд 392 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс дийлэнх нь хот байгуулалт, нийтийн тээвэр, авто зам, эрчим хүчний салбарт хэрэгжинэ.

    Азийн Хөгжлийн Банкны төслийн санхүүжилтийн эх үүсвэрээр 11 сургуулийн барилга барих болон өргөтгөнө. Мөн Баянголын амны 2007 айлын орон сууц, “Солонго 1”, “Солонго 2”  хороолол, 5000 өрхийн ногоон хороолол зэрэг төсөл үргэлжилнэ.

    Томоохон бүтээн байгуулалтаас Туулын хурдны замын трассыг өөрчилж, баруун болон зүүн чиглэлийн авто замын гарцын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулахаар төлөвлөжээ.

    Cэтгэгдэл бичих