logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Азийн эрчим хүчний нүүрсний жишиг үнэ хоёр жилийн дээд түвшинд хүрэв
    Bloomberg News
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 14 11:45
    166

    Зургийг: Prashanth Vishwanathan/Bloomberg

    Олон улсын эрчим хүчний агентлаг хэрэглээ түүхэн дээд түвшинд хүрнэ хэмээн төсөөлжээ

    Азийн эрчим хүчний нүүрсний жишиг үнэ мягмар гарагт хоёр жилийн дээд түвшинд хүрлээ. Цахилгаан станцууд өвлийг угтан түлшний нөөцөө бүрдүүлж байгаа нь БНХАУ-аас Индонез хүртэлх нийлүүлэлтийн доголдол болон өндөр эрэлтээс үүдэн аль хэдийн дарамтад орсон зах зээлийг улам хумьж байна.

    Олон улсын эрчим хүчний агентлаг энэ онд дэлхийн нүүрсний хэрэглээ буурна гэж тооцоолж байсан. Гэсэн ч Ираны дайны улмаас газрын тос, байгалийн хийн үнэ огцом өсөж, эрчим хүчний салбарын нүүрсний хамаарал нэмэгдсэнээр хэрэглээ 1.2 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрнэ хэмээн төсөөллөө шинэчилжээ.

    Түүнчлэн “Morgan Stanley”-ийн шинжээчид Ойрх Дорнодоос үүдэлтэй эрчим хүчний хямрал нь дулааны нүүрсний урт хугацааны эрэлтийн төлөвийг тогтвортой болгосныг онцолсон.

    Тиймээс Азийн жишиг болох "Newcastle" нүүрсний фьючерс үнийн урт хугацааны төсөөллөө 4 хувиар нэмэгдүүлж, тонн тутамд 125 ам.долларт хүргэсэн байна. “Newcastle”-ийн нүүрсний фьючерс үнэ энэ онд 40 гаруй хувиар өссөн. Мягмар гарагт 2024 оны наймдугаар сараас хойших дээд түвшинд хаагджээ.

    Cэтгэгдэл бичих