
Зургийг: Michael Nagle/Bloomberg
Microsoft-ийн хувьцааны ханш дөрвөн сар дараалан өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь 1.4 их наяд орчим ам.доллароор тэллээ. Мягмар гарагт хувьцааны ханш нь 0.4 хувиар чангарч, 543 ам.доллар давсан нь 2025 оны аравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болов. Microsoft-ийн хувьцааны ханш зургаадугаар сард доод түвшинд хүрснээсээ хойш нийт 54 гаруй хувиар өсжээ.
Энэхүү амжилт нь Microsoft-ийн хувьд огцом эргэлт болж буй. Хэдхэн сарын өмнө тус компани хиймэл оюуны дэд бүтцэд асар их хөрөнгө оруулсан ч үүнээсээ хангалттай өгөөж хүртэхгүй гэсэн болгоомжлол нэмэгдсэн. Ингэснээр S&P 500 индексийн хамгийн муу үзүүлэлттэй компаниудын нэг болоод байсан юм.
Microsoft өнгөрсөн улиралд 130 тэрбум гаруй ам.долларын дүн бүхий дата төвүүдийн түрээсийн гэрээ байгуулснаа мэдээлсэн. Энэ нь хиймэл оюуны дэд бүтцэд зарцуулах хөрөнгө улам эрчимжиж буйг илтгэж байна.
Тус компанийн мэдээлснээр зургаадугаар сараар эцэслэгдсэн улиралд үйл ажиллагаа нь хараахан эхлээгүй түрээсийн гэрээнүүдийн нийт хэмжээ 329.1 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 67.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ.