
Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg
Их Британийн Ерөнхий сайд Энди Бөрнхем лхагва гарагт Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг Лондон хотноо хүлээн авч уулзахаа мэдээллээ. Энэ үеэр Д.Трампын ОХУ-тай байгуулсан дизель түлшний хэлэлцээрт Киев болон холбоотон орнуудын авах хариу арга хэмжээг хэлэлцэх юм.
Мөн Энди Бөрнхем Кремлийн дайны ажиллагааны эсрэг шинэ хориг арга хэмжээ боловсруулах талаар В.Зеленскийтэй зөвлөлдөнө. Түүнчлэн Украиныг Оросын тийрэлтэт хөдөлгүүрт дроны халдлагаас хамгаалахад туслах хөнгөн, олон үйлдэлт пуужингийн нийлүүлэлтийг эрчимжүүлэх талаар ярилцахыг Их Британийн Ерөнхий сайдын ажлын алба мэдээлжээ.
АНУ болон ОХУ-ын дизель түлшний хэлэлцээрт Лондон дипломат байдлаар хариу барихаар эрмэлзэж буй. АНУ-ын зарласан гал зогсоох тохиролцоог үл харгалзан ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд халдсаар байгааг Дональд Трампад харуулахыг зорьж буй.