logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Д.Трамп Азид айлчлах үеэрээ Ким Жон Унтай уулзаж магадгүй гэв
    Jeff Mason
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 13 12:10
    342

    Зургийг: Dong-A Ilbo/Getty Images

    Тэд Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд гурван удаа уулзаж байлаа

    Дональд Трамп удахгүй Азид хийх айлчлалынхаа үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзаж магадгүй гэж мэдэгдлээ. Ингэснээр Вашингтон хаалттай дэглэмтэй тус улстай харилцаагаа сэргээхээр дахин нэг алхам хийх эсэх талаарх таамгийг нэмэгдүүлэв. Даваа гарагт сэтгүүлчид түүнээс айлчлалынхаа үеэр Кимтэй уулзах эсэхийг асуухад “Магадгүй л юм. Уулзвал сонирхолтой байх болно” гэжээ.

    Д.Трамп сүүлийн хэдэн долоо хоног Кимтэй дахин уулзах боломжийн талаар ярьж, уулзалтыг энэ онд багтаан хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Тэд Д.Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд гурван удаа уулзсан боловч дипломат харилцаанд томоохон ахиц гараагүй. Гэсэн ч тэрээр Ким Жон Унтай найрсаг харилцаатай гэдгээ удаа, дараа онцолж байсан. Даваа гарагт сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ “Би түүнтэй сайн ойлголцдог” хэмээн онцолжээ.

    Д.Трамп ирэх сард Азид айлчилж, БНХАУ-ын Шэньжэнь хотод болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпинтэй уулзах төлөвтэй байна.

    Cэтгэгдэл бичих