logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    В.Зеленский: Эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоог Москва хэрэгжүүлэх сонирхолгүй байна
    Daniel Flynn, Pavel Polityuk
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 13 11:51
    453

    Зургийг: Andrew Kravchenko/Bloomberg

    Гал зогсоох тохиролцоог үл харгалзан ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгчээ

    ОХУ Украины нутаг дэвсгэрт даваа гарагийн шөнөөс эхлэн агаарын цохилт өгөх үеэрээ эрчим хүчнийх нь багадаа зургаан дэд бүтцийг онилсон талаар В.Зеленский мэдээлжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарласан эрчим хүчний салбарт гал зогсоох тохиролцоог Москва хэрэгжүүлэх сонирхолгүй байгааг илтгэж буйг Украины Ерөнхийлөгч онцлов.

    Тэрээр Польшд болсон бага хуралд цахимаар оролцохдоо довтолгоонд өртсөн дэд бүтцийн хоёрыг нь зарлахад хийн байгууламж болон шатахуун түгээх станц байжээ.

    Украин сүүлийн саруудад ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон логистикийн байгууламжуудад алсын тусгалтай зэвсгээр тасралтгүй цохилт өгч байгаа. Москва 60 хоногийн хугацаанд бүрэн хэмжээнд гал зогсоохыг зөвшөөрвөл Украин бүх нийтийн сонгууль зохион байгуулах боломжтойг В.Зеленский мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих