logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    НҮБ: Засгийн газруудын шатахууны татаасын зардал энэ онд $1 их наяд давж болзошгүй
    Magdalena Del Valle
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 02 16:20
    394

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр: Үнийн өсөлтийн нөлөөг зөөлрүүлэх бодлогыг үргэлжлүүлэхэд хүнд болно

    (Bloomberg) -- Дэлхий даяарх Засгийн газруудын шатахууны татаасын зардал энэ онд нэг их наяд ам.доллар давж болзошгүйг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн судалгаа харууллаа. Ираны дайн болон бусад хямралын улмаас эрчим хүчний үнэ өсөж буй энэ үед дэлхийн улс орнууд хэрэглэгчдийг үнийн дарамтаас хамгаалах санхүүгийн боломжоо шавхаж буй.

    Үүний зэрэгцээ зээлийн өртөг нэмэгдэж, түүхэн дэх хамгийн хүчтэй Эль-Ниногийн үзэгдэл нүүрлэх төлөвтэй байгаа тул хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийн нөлөөг зөөлрүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэхэд улам хүндрэлтэй болохыг тайланд онцолжээ.

    FUEL-SUBSIDIES-GFX.jpg

    Газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар орчимд хадгалагдаж, зээлийн өндөр өртөг төсөвт улам дарамт үзүүлж байгаа юм. Ингэснээр үнийн дээд хязгаар тогтоох, татаас олгох, татварын буцаан олголт тараах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж буй Засгийн газруудын хувьд ирэх хоёр сар онцгой чухал үе болохыг тус байгууллага анхааруулж байна.

    “Ираны дайн, зээлийн өртөг, Эль-Ниньо гэсэн гурван талт хямралаас гарах гарц харагдахгүй байгаа тул ирэх хэдэн долоо хоног, сарын төлөв тодорхойгүй байна” гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ахлах эдийн засагч мэдэгджээ.

    Хэдий тийм боловч улс орнууд үнийн дарамтыг бууруулах арга хэмжээ аваагүй бол энэ онд 130 сая хүн өдөрт ядуурлын шугамаас доош орох эрсдэлтэй байсныг тайланд тодотгосон байна. Өнгөрсөн сард эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас Сири, Филиппин, Франц, Португал зэрэг багадаа 10 улсад эсэргүүцлийн жагсаал өрнөжээ.

    Cэтгэгдэл бичих