logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Чилийн “Radomiro Tomiс” зэсийн уурхайд осол гарч, үйл ажиллагааг нь зогсоов
    James Attwood
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 02 10:25
    286

    Зургийг: Codelco/mining.com

    Чилийн зэсийн олборлолт VIII сард 15 гаруй жилийн доод түвшинд хүрлээ

    Чилийн Төрийн өмчит “Codelco” компанийн “Radomiro Tomic” зэсийн уурхайд осол гарч, нэг ажилтан амиа алдсаныг зохицуулах байгууллагаас пүрэв гарагт мэдээллээ.

    “Codelco” ослын улмаас механикч амиа алдсан тул осол гарсан хүдэр бутлах болон материал дамжуулах хэсгийн үйл ажиллагааг түр зогсоосноо мэдэгдсэн байна.

    Сүүлийн саруудад Чилийн томоохон уурхайнууд дараалан хүний амь эрсэдсэн осол гарсан нь дэлхийн тэргүүлэх зэс олборлогч улсыг хөдөлмөрийн аюулгүй байдалд дахин анхаарлаа хандуулахад хүргэж буй. Хамгийн сүүлд л гэхэд есдүгээр сарын 26-нд “BHP”-ийн “Escondida” уурхайд засвар үйлчилгээ хийж байсан нэг ажилтан амиа алдсан юм.

    CHIL-COPPER.png

    Чилийн зэсийн үйлдвэрлэл наймдугаар сард сүүлийн 15 гаруй жилийн доод түвшинд хүрсэн бөгөөд тус улсын олборлолтын уналт нь дэлхийн зах зээлд нийлүүлэлт хумигдаж, зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрэхэд нөлөөлж байна.

    Наймдугаар сард зэсийн гарц өмнөх оны мөн үеэс 13 хувиар буурч, 369.5 мянган тонн болсныг Чилийн Үндэсний статистикийн хүрээлэн мэдээллээ. Энэ нь 2011 оны хоёрдугаар сараас хойших сарын хамгийн бага үзүүлэлт болж байна.

    Зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж, салбарт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч Чилийн олборлолт өмнөх оргил түвшиндээ эргэн хүрч чадахгүй олон жил үргэлжилж байгаа юм.

    Cэтгэгдэл бичих