logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Чипийн эрэлтийн ачаар БНСУ-ын экспорт IX сард түүхэн дээд түвшинд хүрэв
    Heesu Lee
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 01 16:00
    310

    Зургийг: SeongJoon Cho/Bloomberg

    (Bloomberg) -- Хиймэл оюуны салбарын эрэлт хагас дамжуулагчийн нийлүүлэлтийг дэмжсэнээр БНСУ-ын экспорт есдүгээр сард үргэлжлэн өслөө.

    БНСУ-ын Гаалийн албаны мэдээлснээр есдүгээр сард ажлын өдрийн зөрүүг тохируулан тооцсон экспорт өмнөх оны мөн үеэс 104.9 хувиар өссөн байна. Ингэснээр экспортын нийт дүн 120.9 тэрбум ам.доллар хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчиллээ.

    Үүнээс гадна оны эхний есөн сарын экспорт 814.5 тэрбум ам.доллар болсон нь анх удаа 800 тэрбум ам.долларын босго давсан тохиолдол болж байна.

    Хагас дамжуулагч БНСУ-ын экспортын өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байгаа бөгөөд есдүгээр сард чипийн экспорт өмнөх оны мөн үеэс 263 хувиар өсөж, 60.3 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшинд хүрчээ.

    Түүнчлэн компьютерын экспорт 435 хувиар, газрын тосны бүтээгдэхүүний экспорт 72 хувиар өссөн бол автомашины экспорт таван хувиар буурсан байна.

    Cэтгэгдэл бичих