logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Хиймэл оюун
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    АНУ-ын технологийн тэргүүлэгч компаниудын хиймэл оюуны хөрөнгө оруулалт 50 хувиар өснө
    Marton Kasnyik
    Saritha Rai
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 30 15:00
    661

    Зургийг: Brent Lewin/Bloomberg

    Bain: Хиймэл оюуны дата төвүүдийн хөрөнгө оруулалтыг нөхөхөд зургаан их наяд ам.доллар шаардлагатай

    (Bloomberg) -- АНУ-ын тэргүүлэх үүлэн тооцооллын таван компанийн хиймэл оюуны дэд бүтцэд хуваарилах хөрөнгө оруулалт 2027 онд 50 гаруй хувиар өсөж, 1.2 их наяд ам.доллар хүрнэ гэж “Goldman Sachs” тооцооллоо. Энэ нь “Wall Street”-ийн шинжээчдийн дундаж төсөөлөл болох 1.1 их наяд ам.доллароос есөн хувиар өндөр үзүүлэлт юм.

    “Amazon”, “Alphabet”, “Microsoft”, “Oracle” болон “Meta Platforms” энэ онд хиймэл оюуны хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нийт 800 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн. Ирэх онд хөрөнгө оруулалт тэлэх ч өсөлтийн хурд нь саарна гэж тус банк үзэж байна.

    Эдгээр компани хөрөнгө оруулалтын зардлаа нөхөхийн тулд ирэх жилүүдэд хиймэл оюунтай холбоотой бүтэн жилийн орлогоо 300 тэрбум ам.доллар хүргэх шаардлагатайг “Goldman Sachs” онцоллоо.

    AI.png

    Түүнчлэн “Bain & Co”-ийн шинжээчид дэлхий даяар дата төв байгуулахад хийгдэж буй асар их хөрөнгө оруулалтыг нөхөхийн тулд хиймэл оюуны салбар 2031 он гэхэд жилд зургаан их наяд ам.долларын орлого олох шаардлага гэж тооцоолжээ.

    Одоогийн хэрэглэгч болон байгууллагын хиймэл оюуны үйлчилгээнүүдээс 1.8 их наяд ам.доллар хүртэлх орлого төвлөрүүлэх боломжтой. Харин үлдсэн хэсгийг шинээр бий болгох шаардлагатайг тодотгож байна.

    Энэхүү орлогын дутагдлыг жолоочгүй автомашин, робот зэрэг хөгжиж буй салбарууд, мөн эмийн нээлт, сэтгэцийн эрүүл мэнд, эрчим хүч үйлдвэрлэл зэрэг шинээр бүрэлдэж буй чиглэлүүд нөхөх шаардлагатай гэж зөвлөжээ.

    Cэтгэгдэл бичих