
Зургийг: Na Bian/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-д эрчим хүчний нүүрсний үнэ 11 дэх долоо хоногтоо дараалан өслөө. Эрх баригчид дотоодын олборлолтыг нэмэгдүүлэхээр яаравчилж буй энэ үед гол нийлүүлэгч Индонез улсын олборлолт саарсан байна. Ингэснээр БНХАУ-ын жишиг ханшид тооцогддог Циньхуандао боомтын эрчим хүчний нүүрсний спот үнэ есдүгээр сарын 28-наар эцэслэсэн долоо хоногт 0.5 хувиар өсөж, тонн нь 986 юань буюу 147 ам.доллар хүрчээ. Энэ нь сүүлийн гурван жилийн дээд үзүүлэлт болж байна.
Тавдугаар сард Шаньси мужид ноцтой осол гарсны дараа уурхайнуудыг хааж, аюулгүй ажиллагааны шалгалт явуулсантай холбоотойгоор олборлолт нь VI-VIII сарын хооронд 30 гаруй хувиар буурсан байна.
Үүнээс гадна БНХАУ-ын гол нүүрс нийлүүлэгч болох Индонез улсаас авах импорт он гарсаар 25 хувиар буурчээ. Нийлүүлэлт ийнхүү хумигдсанаар долоодугаар сарын дунд үеэс хойш эрчим хүчний нүүрсний үнэ 24 хувиар өсөөд байна.