logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Аялал, жуулчлал
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Агаарын тээврээр I-VIII сард 1.8 сая хүн зорчжээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 30 11:25
    205

    Зургийг: MIAT Mongolian Airlines

    ЗГ: "Чингис хаан олон улсын нисэх буудал"-ыг өргөтгөснөөр жилд 5.2 сая зорчигч хүлээн авах боломжтой болно

    Оны эхний найман сарын байдлаар агаарын тээврээр 1.8 сая орчим хүн зорчсон нь Covid-19 цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 86 хувиар өссөн дүн боллоо.

    “Чингис хаан олон улсын нисэх буудал" жилдээ 1.6 сая зорчигч хүлээн авах суурилагдсан хүчин чадалтай ч 2025 оны байдлаар зорчигчдын тоо хоёр сая давжээ.  

    Япон улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр өргөтгөл хийснээр хүчин чадал нь 3.2 дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авах боломж бүрдэхийг албаныхан мэдээлж байна.

    30-1.JPG

    Ерөнхий сайдын Япон улсад хийж буй айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд “Мицубиши” корпорацын төлөөлөгчидтэй уулзаж, нисэхийн өргөтгөлийн төслийн бэлтгэл ажлыг шуурхай хангах асуудлаар хэлэлцсэн байна. Мөн Буянт-Ухаа нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах асуудлыг хөнджээ.

    Түүнчлэн энэ үеэр “Чингис хаан”, “Буянт-Ухаа” нисэх буудлыг Улаанбаатартай холбох их багтаамжийн хөнгөн галт тэрэгний төслийн хөрөнгө оруулалтын боломжийг хамтран судлах санал дэвшүүлсэн байна.

    Нисэхийн салбарт хийгдэж буй гол ажлуудаас онцолбол 2026 оны төсвийн тухай хуулиар агаарын навигацийн үйлчилгээний хураамжаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг бууруулж, 40 тэрбум төгрөгийг олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангах навигацийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд зарцуулахаар шийдвэрлээд байна.

    Мөн бүсийн Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв байгуулах төслийг санхүүжүүлэхээр Худалдаа Хөгжлийн банк Францын “BPI France” банктай 19.55 сая еврогийн гэрээ байгуулаад байгаа юм.

    Үүнээс гадна аялал жуулчлалын гол бүсүүдэд шууд нислэгийн тоог нэмэгдүүлэхээр Дорнод аймгийн Чойбалсан нисэх буудлыг 4С, Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангиллын болгон өргөтгөхөөр төлөвлөж буй. Агаарын тээвэрт парк шинэчлэл хийхэд Францын “Airbus”, БНХАУ-ын “Comac”-аас  агаарын хөлөг худалдан авах санал хүсэлтээ Зам, тээврийн сайд илэрхийлсэн байна.

    Cэтгэгдэл бичих