logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Аялал, жуулчлал
    Нийтлэлийг хуваалцах
    П.Тунгалаг
    Монгол Улсад зочилсон жуулчдад эхний долоон сарын байдлаар ₮2.5 тэрбумын татварын буцаалт олгожээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 11 11:35
    305

    Зургийг: Bloomberg TV Mongolia

    Оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсад 568 мянга гаруй жуулчин ирснээс 15,252 жуулчинд нийт 2.5 тэрбум төгрөгийн татварын буцаан олголт олгосныг Татварын ерөнхий газар мэдээллээ.

    2025 оны мөн үетэй харьцуулахад буцаан олголт авсан жуулчдын тоо бараг хоёр дахин буюу 7400 орчмоор нэмэгдэж, буцаан олгосон нийт дүн 2.4 дахин өсжээ.

    Гадаадын жуулчин Монгол Улсад аялах хугацаандаа нэг удаагийн худалдан авалтаар 500 мянган төгрөгөөс дээш үнийн дүн бүхий бараа авсан тохиолдолд төлсөн татвараа 100 хувь буцаан авах эрхтэй.

    Энэхүү зохицуулалтыг 2024 оны VI сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ оны VII сарын 31-ний байдлаар нийт 48,850 орчим жуулчинд долоон тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт олгожээ.

    Одоогоор “Говь”, “Ханбогд” болон Улсын их дэлгүүр зэрэг ноос, ноолууран хувцас, эдлэл борлуулдаг цөөн аж ахуйн нэгж Tax Free үйлчилгээг нэвтрүүлээд байна. Иймд тус үйлчилгээг үзүүлдэг дэлгүүр, аж ахуйн нэгжийн тоог нэмэгдүүлэх шаардлагатайг Татварын ерөнхий газар онцоллоо.

    taxes.jpg

    Онцгой албан татвар ногдох бараа, эм, эмийн бүтээгдэхүүн, хоол хүнс, алт, мөнгө болон бусад ховор металл, ашигт малтмал, мөн НӨАТ-аас чөлөөлөгдсөн бараа татварын буцаан олголтод хамрагдахгүй байхаар хуульд заасан байна.

    Монгол Улс аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд жуулчдын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ татварын үйлчилгээг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Tax Free үйлчилгээг нэвтрүүлсэн. Дэлхийн 170 гаруй улсад ашигладаг энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн 63 дахь улс нь Монгол болжээ.

    Cэтгэгдэл бичих