logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Аялал, жуулчлал
    Нийтлэлийг хуваалцах
    Н.Болор-Эрдэнэ
    Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 54 хувиар өсөөд байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 16 16:00
    219

    Зургийг: С.Батсайхан

    НЗДТГ: Улаанбаатар хот 2026 оны эцэст 630,000 жуулчин хүлээн авах төлөвтэй байна

    Улаанбаатар хот 2026 оны жилийн эцсийн байдлаар 630 мянган жуулчин хүлээн авахаар тооцоолсныг НЗДТГ мэдээллээ. Монгол Улсад есдүгээр сарын нэгний байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 54.1 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Нийт жуулчдын 60-70 хувь нь Улаанбаатар хотоор дайран өнгөрчээ.

    Энэ онд нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхсон байна. Энэ онд шууд нислэгтэй хотуудын тоо нэмэгдсэн нь зорин ирэх жуулчдын тоонд нөлөөлжээ. Тухайлбал: БНХАУ-ын анхны хувийн агаарын тээврийн компаниудын нэг болох “Spring Airlines” Улаанбаатар-Шанхай чиглэлийн шууд нислэг, Казахстаны “Скат Эйрлайнс” компани Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлсэн юм.

    Түүнчлэн “Хүннү Эйр” компани энэ сарын 28-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Дели чиглэлд, аравдугаар сарын 21-ний өдрөөс Шэньжэн чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

    Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор дээрх арга хэмжээнүүдэд 815 жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамруулж, 13 тэрбум төгрөгийн орлогыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд олжээ.

    “Дэлхийн аялал жуулчлалын байгууллага"-ын 2026 оны эхний улирлын тайланд Монгол Улс "Ази, Номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс" номинацид 39 хувийн үзүүлэлтээр дөрөвдүгээр байрт орсон байна. Мөн зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээл номинацид хоёрдугаарт, орлогын үзүүлэлтээр гуравдугаарт,  хамгийн өндөр үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад 39 хувийн өсөлттэй дүнгээр дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй.

    Cэтгэгдэл бичих