
Зургийг: Andre Malerba/Bloomberg
(Bloomberg) -- Ираны эсрэг АНУ-ын цэргийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Ойрх Дорнодыг зорьсон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний 5000 гаруй албан хаагч 286 хоногийг далайд өнгөрүүлснийхээ дараа Тайланд улсын амралт зугаалгын төвүүдийн нэг Паттая хотод аян замын алжаалаа тайлахаар ирцгээжээ.
АНУ-ын "USS Abraham Lincoln" нисэх онгоц тээвэрлэгч хөлөг өнгөрсөн оны 11 дүгээр сард Өмнөд Хятадын тэнгис дэх ажиллагаанд оролцохоор хөдөлсөн боловч Ираны дайн эхлэхийн өмнөхөн даалгавар нь өөрчлөгдөж, Ойрх Дорнод руу илгээгдсэн байна.
Энэ хугацаанд хөлөг дээрх усан цэргүүдийн амьдрах нөхцөл доройтож, цэргүүдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэмэгдсэн талаар мэдээллүүд гарсан бөгөөд ар гэрийнхнээс нь тэднийг нутаг буцаах шаардлага ихээр ирэх болжээ. Хөлөг онгоц АНУ руу буцах замдаа Тайландад саатахаар болж, лхагва гарагт Паттаягийн эрэгт зангуу буулгасан нь нь энэ аж.
Усан цэргүүд Паттаягийн "Hard Rock" зочид буудалд буусан бөгөөд тэдний аюулгүй байдлыг хангах, хэрэгцээ шаардлагад нь туслуулахаар 600 гаруй ажилтан ажиллуулж байгааг тус хотын захирагч Нарит Нирамайвонг мэдээлжээ.