logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Аялал, жуулчлал
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    2026 он гарсаар Монгол Улсад зочилсон жуулчдын тоо 856.6 мянга хүрч, 2025 оны эцсийн үзүүлэлтийг давав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 07 16:30
    94

    Зургийг: Э.Тэнгис

    Монгол Улс 2026 оны аравдугаар сарын зургааны өдрийн байдлаар 856,636 жуулчин хүлээн авснаар өнгөрсөн оны бүтэн жилийн үзүүлэлтээс давсан болохыг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо мэдээллээ.

    2025 онд Монгол Улс нийт 847,170 жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд үзүүлэлтээр бүртгэгдэж байсан юм. Харин энэ оны эхний 10 сард дээрх үзүүлэлтийг давснаар нэг сая жуулчин хүлээн авах зорилтын 85.7 хувьд хүрч, зорилтоо биелүүлэхэд 143,364 жуулчин хүлээн авах үлдээд байгааг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо онцолж байна.

    Энэ оны эхнээс Монгол Улсыг зорин ирсэн жуулчдын дийлэнх нь ОХУ, БНХАУ, БНСУ-ын иргэд байжээ. Тухайлбал: 856.6 мянган жуулчны 281.6 мянга нь ОХУ-аас, 209 мянга нь БНХАУ-аас, 160 мянга нь БНСУ-аас ирсэн байна. Харин аравдугаар сарын эхний зургаан хоногт ОХУ-ын 7210, БНСУ-ын 2768, БНХАУ-ын 2025, Японы 628 жуулчин Монголыг зорин иржээ.

    Аравдугаар сарын аялал жуулчлалын гол арга хэмжээ нь Баян-Өлгий аймагт 1999 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй “Бүргэдийн баяр” юм. Энэ сарын 3-4-ний өдрүүдэд болсон тус фестивалийн тасалбар 50 ам.доллар байсан бөгөөд тухайн арга хэмжээнд 300 орчим гадаадын жуулчин оролцсоныг зохион байгуулагчид мэдээллээ.

    Үүнээс гадна энэ сарын 23-25-ны өдрүүдэд “ITM-Mongolia” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, 30-ны өдөр “Цайны замын түүх” олон улсын эрдэм шинжилгээний хурал болох товтой байна. 

    Cэтгэгдэл бичих