logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    “Nvidia” хиймэл оюуны агентуудыг хяналтаас гарахаас сэргийлэх систем танилцууллаа
    Maggie Eastland
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 29 14:00
    417

    Зургийг: Kiyoshi Ota/Bloomberg

    (Bloomberg) -- “Nvidia” компани хиймэл оюуны агентуудын үйлдлийг хянах давхар хамгаалалт бүхий системийг танилцууллаа.

    “Nvidia” нээлттэй эхийн аюулгүй байдалд төвлөрсөн хоёр программ хангамжийг нэвтрүүлсэн нь чипээс бусад бүтээгдэхүүний  цар хүрээгээ тэлж буйн нэг жишээ юм. Эдгээр нь хиймэл оюуны агентууд бодит цагт ямар системд нэвтрэхийг хянаж, дүрэм зөрчсөн тохиолдолд үйл ажиллагааг нь зогсоох зориулалттай.

    “Nvidia” энэ сарын эхээр нээлттэй эхийн хиймэл оюуны загвар болон холбогдох программ хангамжийн платформ болох “Hugging Face”-ийг 13 тэрбум ам.доллароор худалдан авахаар тохиролцсон байна.

    Шинэ хяналтын систем нь “OpenAI”-ийн хиймэл оюуны загварууд "Hugging Face" руу халдсан шиг эрсдэлийг зогсоох боломжтойг тус компани онцолжээ.

    Cэтгэгдэл бичих