
Зургийг: Brandon Dill/Bloomberg
(Bloomberg) -- “SpaceXAI” компанийн байгуулсан хиймэл оюуны томоохон дата төв болох “Colossus 2”-д суурилуулсан “Nvidia”-ийн чипийн тоог оны эцэс гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой гэж Илон Маск мэдэгдлээ.
“Colossus 2” нь одоогоор “Nvidia”-ийн 550 мянган чип ашигладаг, ирэх долоо хоногт 220 мянган GB300 чип нэмэлтээр ашиглалтад оруулна. Түүнчлэн 11 дүгээр сард дахин 220 мянган чип ажиллуулах төлөвтэй байна.
Үүнээс гадна БНХАУ-ын Засгийн газар “Alibaba Group Holding” болон “ByteDance” зэрэг компанид “Nvidia”-ийн шинэ загварын “RTX Pro 5500” чипийг худалдан авахыг зөвшөөрч магадгүй талаар “The Information” мэдээллээ. Тодруулбал: БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам зарим компаниас энэ сард зах зээлд нийлүүлэгдсэн өндөр хүчин чадалтай график процессорыг худалдан авах төлөвлөгөөнийхөө талаар мэдээлэхийг хүссэн байна. Үүнд хэдэн ширхэг чип авах болон ямар зориулалтаар ашиглах талаар тусгана. Үүний дагуу тус яамнаас зарим компанид худалдан авалт хийхийг зөвшөөрөхөөр төлөвлөж байгааг мэдээллээ.
АНУ “Nvidia”-ийн хүчирхэг хурдасгуур чипүүдийг БНХАУ-д нийлүүлэхийг хориглодог. Учир нь геополитикийн өрсөлдөгч орны цэргийн чадавхад дэмжлэг үзүүлж болзошгүй гэж үздэг байна. Харин “RTX Pro 5500” нь голчлон график боловсруулалт болон загварчлалд зориулагдсан юм.