logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ ирэх 2 жилд АНУ-аас багадаа 20 сая тонн нүүрс импортлохоор тохиролцов
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 28 09:00
    182

    Зургийг: Al Drago/Bloomberg

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нарын Вашингтонд хийсэн уулзалт сүр жавхлан, сайхан үгсээр дүүрэн байсан ч дорвитой үр нөлөө бүхий шийдвэр, мэдэгдэл айлчлалын үеэр гарсангүй

    (Bloomberg) -- БНХАУ АНУ-аас 2027 болон 2028 онд тус бүр 10 сая тонноос доошгүй хэмжээний нүүрс импортлохоор тохиролцсоныг Цагаан ордон мэдээллээ. 

    БНХАУ-АНУ-ын Худалдааны зөвлөлийн байгуулсан гэрээний хүрээнд хоёр тал мөн батлан хамгаалах, стратегийн ангилалд хамаарахгүй 30 тэрбум ам.долларын дүнтэй бараа, бүтээгдэхүүний тарифын хувь хэмжээг бууруулахыг зорьж ажиллахаар санал нэгдсэн байна.

    Үүнд хамруулах бараа, бүтээгдэхүүнд АНУ-ын хөдөө аж ахуйн бараа, далайн бүтээгдэхүүн, мод, гоо сайхны бүтээгдэхүүн болон эмнэлгийн төхөөрөмж, БНХАУ-ын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тоглоом, баярын чимэглэл зэрэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн багтахаар байгаа аж.

    Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны харилцааг тогтворжуулах зорилгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар өнгөрсөн долоо хоногт Вашингтонд дээд хэмжээний уулзалт хийсний дараа дээрх тохиролцоонуудыг зарлалаа.

    АНУ-ын нүүрсний олборлолтыг сэргээх нь Дональд Трампын бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болоод байна. Тэрбээр зургаадугаар сард тус салбарыг дэмжихэд төсвөөс олон зуун сая ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн юм.

    БНХАУ-ын бямба гарагт нийтэлсэн албан мэдээнд нүүрс худалдан авах тохиролцооны талаар тодорхой дурдаагүй ч хоёр талын худалдааны хэлэлцээрээр хүрсэн үр дүнг сайшаан бичжээ.

    Cэтгэгдэл бичих